Үйл явдал2 мин унших
Оюутолгой төслийн гүний ус ашиглалтад хяналт тавих ажлын хэсгийн хурал эхэллээ

Сэтгүүлч Erdenejargal
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Erdenejargal
Уг хуралд УИХ-ын гишүүн Н.Ганибал тэргүүтэй албаныхан, төслийн төлөөлөгчид оролцож байна.

Тодруулахад, Оюутолгой уурхайд ашиглах усны нөөцийн хайгуулыг 2003-2007 онд хийжээ. Уг судалгааны үр дүнд уурхайгаас 40-70 км зайд байрлах Гүний хоолойн усны нөөцийг илрүүлсэн байна. Газрын гадаргаас 150-400 метрийн гүнд байрлах энэхүү дарагдмал ус чанарын хувьд ихээхэн эрдэсжилттэй, хайрга, элс, хөрзөн чулуулгын завсарт байрладаг онцлогтой.

Хүмүүс үүнийг булгийн цэвэр ус мэтээр эндүүрдэг. Бас ундны усны шаардлага хангахгүй, ахуйн хэрэглээнд тохиромжгүйг тогтоожээ. Энэ усыг цэвэршүүлэхгүйгээр зөвхөн үйлдвэрт ашиглах боломжтой.
Гүний хоолойг 6 тэрбум найман зуун сая шоо метр (6,800,000,000) усны нөөцтэй хэмээн тогтоосон байдаг. Оюу Толгой уурхай ажиллах хугацаандаа энэ нөөцийн ердөө 20 хувийг л ашиглах юм.