Үйл явдал2 мин унших
Г.Амартүвшин: Банк олон нийтэд нээлттэй болсноор санхүүгийн салбар жигд хөгжинө

Сэтгүүлч Erdenejargal
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Erdenejargal
Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Богд Банкны удирдлага оролцлоо.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу банкнууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж буй уг өөрчлөлт нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг дараагийн түвшинд гаргах юм.
Хууль батлагдах нь чухал хэдий ч хуулийн хэрэгжилт хууль батлагдахаас илүү чухал ач холбогдолтой байдаг. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгож хувьцаат компани болох ажлыг эхлүүлж байгаа Богд Банкны хамт олонд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ажлын амжилт хүссэн юм.
Иргэд өмнө нь зөвхөн хадгаламж хэлбэрээр банканд мөнгөө байршуулдаг байсан бол одоо хувьцаа авч, банкны салбарын үр ашгаас хүртэх боломж нээгдэж байгаа нь энэхүү өөрчлөлтийн хамгийн гол давуу тал билээ.