Онцлох мэдээ2 мин унших
Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
БОХХААБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.
Хууль батлагдсантай холбогдуулан байнгын хорооноос гаргасан саналыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.
Монгол орон байгалийн бүс, бүслүүрийн онцлогтоо дасан зохицсон өвөрмөц тогтоцтой экосистемүүд, биологийн болон генетик нөөцийн олон янз байдал элбэгтэй. Үүний зэрэгцээ монголчууд амьтан, ургамлаа амьдрах орчинтой нь харьцангуй унаган төрхөөр нь хадгалж, хамгаалж чадсан, ахуй амьдрал нь байгалиас буюу экосистемийн үйлчилгээнээс шууд хамааралтай, байгалийн өгөөж, байгаль хамгаалах уламжлалт мэдлэг, соёлоо өвлүүлэн хадгалж ирсэн ард түмэн билээ.
Сэтгүүлч Enkhtuya

