Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Газар бол хүн, нийгмийн харилцааны үндэс байдаг учраас маш эмзэг сэдэв. Ардчиллын 30 жилд болсон өмч хувьчлалын хувьд газар өмчлөлд маш их алдаа гарсан гэж би боддог. Монгол шиг өргөн уудам нутагтай улсад газрыг заавал өмчлөх хэрэггүй байсан юм. Өмчилж авахад тэгш бус байдал үүсч байна. Эрх мэдэлтэй хүмүүс дэд бүтэцтэй ойрхон газрыг өмчилж авсан бол жирийн иргэн уулын оройд, хөдөө газар авах жишээтэ. Дөнгөж төрсөн хүүхдэд газар өмчлүүлснээр эцэг эх нь захиран зарцуулах эрхтэй болсон.
Хоёрдугаарт, энд тэндгүй дугуй зоож, гадас хатгасан байгаа нь газраа өмчилж авсан ч хот төлөвлөлт дэд бүтэц явагдахад маш их саад болдог. Тэр бүх хүнийг олж авахад хэцүү гэх мэтчилэн сөрөг талууд ихтэй.
Дуусаагүй барилгад 50 хувь нь хийгдсэн барилгад үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж лизингтээ хэрэглэхэд болохгүй юм байхгүй санагддаг. Энэ талын хэлэлцүүлгийг маш сайн судлаж байж хуулиа явуулах нь зүйтэй гэж бодож байна.
Б.Энхбаяр гишүүний хувьд сонгуульд өрсөлдөх үеэсээ газрын реформ хийнэ гэж явсан хүн. Цаашдаа бид газрын багц хуулийг яаралтай шахаж оруулья. Одоо засах зүйлээ засах хэрэгтэй гэж хэлэх байна.
Эх сурвалж: