Үйл явдал1 мин унших
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ

Эх сурвалж:
shuud.mnОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
shuud.mnИймд энэхүү туршлага, мэдээллийг солилцон хамтран ажиллах бүрэн боломж байгаа. БНХАУ-д Монгол Улсаас суралцаж буй оюутнууд дийлэнх нь нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байна. Цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах бүрэн боломжтойг дурдаад ойжуулалт, цөлжилтийг бууруулах ажилд боловсон хүчин бэлтгэх, ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйд талаад санал нэгдэв.
БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Монгол орны цөлжилтийг бууруулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд Хятад улсын цөлд мод ургуулж байгаа сайн туршлагыг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Мөн Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах санамж бичгийг МУ-ын БОАЖЯ, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хороонд байгуулахаар боллоо.
Элчин сайд Т.Бадрал Монгол улсад аялах Хятадын урсгалыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрэн нээлттэй байгаа. Үүнд чиглэсэн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн хамтран ажиллахад бүх талаар дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэв.