Онцлох мэдээ2 мин унших
Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд цэнэглэх станцуудын зөв шийдлийг нэвтрүүлэх хэрэгтэй

Сэтгүүлч Soko
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Soko
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд цахилгаан автомашины томоохон үйлдвэрүүдтэй танилцсан. МУ-ын зүгээс байгальд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж байгааг онцлов.

“Geely holding group” бол цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд аюулгүй байдлыг хангасан технологийг оруулснаараа бусдаас ялгардаг. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын Сайд цахилгаан автомашин, ногоон эрчим хүчний асуудлыг чухалчлан, уулзах хүсэлтийг хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлээд Хятадын үйлдвэрлэгч компаниудаас анхдагч болж уулзсанаа хариуцлага хэмээн хүлээн авч байгаагаа Куй Ян захирал онцлов. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хэрэглээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, шинэлэг технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

“Geely holding group”-ийн хувьд үйлдвэрлэлээ зөвхөн хариуцдаг. Цахилгаан автомашины цэнэглэгч станцыг шийдэх болон шинэлэг зөв шийдлийг Монголын зах зээлд санал болгох, цахилгаан болон хосолсон хөдөлгүүрт автомашины сонголтын нэмэгдүүлэх, автомашины насжилтаас хамааруулан үнийг буруулах зэрэг шинэ санал, шийдэл гарган хамтран ажиллах боломжтой гэлээ.