Үйл явдал2 мин унших
БНХАУ-ын "СОМАС" үйлдвэрийн төлөөлөгчтэй уулзлаа
Эх сурвалж:
Зам тээврийн яамОдоохон...
Үйл явдал2 мин унших
Эх сурвалж:
Зам тээврийн яамЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр БНХАУ-ын “COMAC” үйлдвэрийн төлөөлөгчтэй уулзаж, хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа, технологийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцлоо. (2026.08.12)
Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ-ын хоорондын агаарын тээврийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн, худалдаа, аялал жуулчлалын урсгал нэмэгдэж байгааг онцлон агаарын тээврийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцүүлэн нислэгийн хүртээмж, сонголтыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн “C919” зэрэг орчин үеийн агаарын хөлгийг Монгол Улсын агаарын тээврийн зах зээлд нэвтрүүлэх боломжийг судлахын зэрэгцээ нислэгийн аюулгүй ажиллагаа, Монгол орны эрс тэс уур амьсгал, бүс нутгиын нисэх буудлын нөхцөлд нийцэх байдал, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ болон ашиглалтын үеийн техникийн дэмжлэг зэрэг олон талт асуудлаар харилцан санал солилцлоо.
Монгол Улсын хувьд үндэсний агаарын тээвэрлэгчийн парк шинэчлэл, бүс нутгийн болон дотоодын нислэгийн сүлжээг өргөжүүлэх шаардлага нэмэгдэж байгаа бөгөөд эдийн засгийн үр ашигтай, орчин үеийн агаарын хөлгийн сонголтыг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцоллоо.
Түүнчлэн агаарын тээврийн зах зээлд шинэ агаарын хөлөг, үйлдвэрлэгч нэвтрэхдээ олон улсын аюулгүй ажиллагааны шаардлага, холбогдох техникийн болон ашиглалтын шалгуурыг бүрэн хангасан байх нь үндсэн нөхцөл болохыг онцолж, зах зээлийн зарчимд нийцсэн, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, худалдан авалтыг санхүүгийн боломжит нөхцлөөр шийдвэрлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ цаашид нислэгийн тоо, чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, агаарын хөлгийн үйлдвэрлэл, техник технологи, засвар үйлчилгээний чиглэлд Ажлын хэсэг байгуулж хамтран ажиллахаар санал нэгдэв.