Үйл явдал2 мин унших
Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын төмөр замын Төв коридорыг шинэчлэн хөгжүүлнэ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Уулзалтад сайдын зөвлөх М.Сүхбаатар, “УБТЗ” ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн, Төмөр замын газрын Суурь бүтцийн газрын дарга Д.Мөнхбат тэргүүтэй албаныхан оролцсон бол Казахстаны талаас Харилцагчийн менежер П.Н.Чабан, Бүтээгдэхүүн хариуцсан захирал Б.Ж.Жуманов, Үйлчилгээ хариуцсан захирал Куанткан Койсариев нар байлцав.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас төмөр замын салбарт баримталж буй бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлсэнээр төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжихөөр байгааг онцлон тэмдэглэлээ.
Манай улсад нийт 204 зүтгүүр төмөр замын ачаа, зорчигч тээврийн ажилд ашиглагдаж байгаа, эдгээр зүтгүүрүүд ОХУ, БНХАУ, Казах болон АНУ-д үйлдвэрлэгдсэн зүтгүүрүүд юм. Гэхдээ УБТЗ-д яг одоогоор 10 зүтгүүр авах хэрэгцээ шаардлага гараад байна. Танай компаниас зүтгүүр авахыг хүсвэл санхүүжилтийн тал дээр уян хатан хандах боломжтой эсэхийг мэдмээр байна” гэлээ.
Хариуд нь Вабтек компанийн бүс нутгийн дэд Ерөнхийлөгч К.К.Алпысбаев юуны өмнө биднийг ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Засгийн газраас тээврийн тал дээр нэлээд анхаарал хандуулж байгааг онцлов.
Уулзалтын төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү уулзалтын үр дүнд Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт АНУ-н төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний ВАБТЕК корпорацийн Казах улсад үйлдвэрлэгдэж байгаа 1520 мм царигтай төмөр замд ашиглах зүтгүүрийн Монгол Улсад орж ирээд байгаа ажлын эхлэл өргөжин тэлнэ гэж итгэж байгаагаа илэрхийллээ.