Байр суурь1 мин унших
Баянзүрхийн гүүрээр 3.5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл нэвтрэхгүй

Баянзүрхийн гүүрний хөдөлгөөнийг есдүгээр сарын 27-ны 23 цагт нээлээ. Гэхдээ энэ өдрөөс эхлэн ирэх сарын 20-ныг хүртэл зөвхөн 3.5 тн-оос бага жинтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Учир нь гүүрний бэхжилт бүрэн дуусаагүй байна.
Тиймээс 3.5 тн-оос дээш жинтэй тээврийн хэрэгслүүд Төв аймгийн нутгаар дамжин өнгөрнө. Харин нийтийн тээврийн автобуснууд 416 дугаар төмөр замын гармаар гарч, Богд уулын араар явж, Зайсангийн гүүрээр нэвтрэх юм
Сэтгүүлч ts8060



