Үйл явдал1 мин унших

Шар дарцаг аян үргэлжилж байна

Шар дарцаг аян үргэлжилж байна

Сонгионхайрхан дүүргийн хэмжээнд “Шар дарцаг” аян үргэлжилсээр байна. Энэхүү аян сургуулийн орчинд хүүхдийг зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой билээ.

Тодруулбал, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа шар дарцгийг ашиглах юм. Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүд тус аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.

Шар дарцаг аян үргэлжилж байна

Нийслэлийн тэргүүний 163 дугаар цэцэрлэгийн 11 бүлгийн 157 хүүхэд бүр шар дарцагтай болж, гэрлэн дохиогүй гарцаар “Зам гарах 5 алхам”-ын дагуу шар дарцагыг ашиглаж байгаа бол 65 дугаар сургуулийн бага ангийн 4-5 дугаар ангийн сурагчдын дунд “Арван алтан дүрэм болон шар дарцаг” хэрэглэх зааврын талаар “АХА” тэмцээнийг зохион байгуулжээ.

Шар дарцаг аян үргэлжилж байна

Эрхэм жолооч та бүхэн бяцхан үрсдээ зам тавьж, өгч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой.

Шар дарцаг аян үргэлжилж байна

Сэтгүүлч Solongo

Цэцэрлэг, СургуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2012