Үйл явдал2 мин унших

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүрэгтээ аж төрөн амьдарч, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гар урлаач, оёдлын бизнес эрхлэгчдийнхээ дунд чуулга уулзалт зохион байгууллаа.

Чуулга уулзалтад дүүргийн 346 мянган иргэний төлөөлөл болсон 300 гаруй оёдолчин, гар урчууд оролцон, туршлага солилцож, салбарын нийтлэг асуудлууд болон цаашид хамтарч хийж бүтээх зорилтоо тодорхойллоо.

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Мөн чуулган дээр "Уран гар-2022" уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд 150 гаруй урлаачийн 500 гаруй бүтээл дэлгэгдлээ. Оролцогчид энэхүү уулзалтын хүрээнд туршлага солилцож, хоорондоо танилцаж цаашид хамтран ажиллах зэрэг олон талын хэрэгтэй мэдээллийг солилцлоо.

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Энэхүү үйл ажиллагааг гар урлаач иргэдийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулан үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэлэг санаа, технологи нэвтрүүлэн ур чадварыг дэмжих зорилгоор хамт олны хамтаар хэрэгжүүллээ.

Энэхүү чуулга уулзалтын ач холбогдол нь урт болон дунд хугацааны бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, оёмол бүтээгдэхүүний эрэлт ихтэй төрийн болон томоохон аж ахуйн нэгж байгууллагыг оёдлын үйлдвэрлэл эрхлэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, зах зээлийг нь дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх юм.

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Үйл ажиллагааг дэмжин чуулга уулзалтад Хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Сонгинохайрхан дүүргийн Нийгэм, цахим бодлогын хорооны төлөөлөгч нар болон ААН-ын төлөөлөл оролцлоо.

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Сэтгүүлч Solongo

Хөдөлмөр эрхлэлтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2017
  4. 2012