#Тойрог1 мин унших

УИХ-ын гишүүн Э.Батшугар 62-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Э.Батшугар 62-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн захиргааны зүгээс УИХ-ын гишүүн Э.Батшугарт хандаж санал тавьсны дагуу тус сургуулийн нөхцөл байдалтай танилцаж хүндрэлтэй байгаа зарим асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллалаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар 62-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Энэ хичээлийн шинэ жилд нийт 102 бүлэгт 4180 сурагчидтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хичээлийн 3-р байр ашиглалтад орохгүй удаж байгаатай холбоотой анги танхмын хүрэлцээ тааруу, хүүхдийн хичээлийн ширээ сандал зориулалтын бус, спортын заалны хүрэлцээ муу, багш сурган хүмүүжүүлэгчдийн өрөө танхим байхгүй, коридор болон урлаг танхимаа хичээлийн заал болгон ашиглаж байна гээд нэлээд асуудалтай газар дээр нь танилцлаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар 62-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Э.Батшугар "Миний бие дээрх асуудлуудад УИХ-ын гишүүний хувиар маш яаралтай арга хэмжээ авч ажиллан ширээ сандалны асуудлыг шийдэх, хичээлийн 3-р байрыг яаралтай ашиглалтад оруулах тал дээр анхаарах болно. Одоогийн нөхцөл байдалдаа бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байгаа Сарантуяа захиралтай 62-р сургуулийн нийт сурган хүмүүжүүлэгч хамт олноор бахархахгүй байхын аргагүй байлаа" хэмээв.

Сэтгүүлч Namuuna

Цэцэрлэг, СургуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023
  3. 2022

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2012