Үйл явдал2 мин унших
Говьсүмбэр аймаг багш нарын орон сууц барьж эхэлжээ

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаЭлсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо сүүлийн гурван жил тасралтгүй өссөн байна. Мөн чанарын үнэлгээний үзүүлэлт улсын дундаж хэмжээнд байдаг аймаг юм. Сурлагын амжилтаа тогтмол сайжруулахын тулд орон нутгийн удирдлагууд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болохоо танилцуулж байлаа.
“Чадварлаг багш” журам боловсруулан баталж, 2021 онд сурлагын чанарын ахиц, амжилттай 74 багшийг 18.0 сая төгрөгөөр урамшуулсан.
2021 оноос орон нутагт нэн шаардлагатай дутагдалтай багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлсэн байна.
"Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 103.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалтыг 5 сургуульд нийлүүлж, сургууль бүр “Үдийн хоол” үйлдвэрлэгч болсон.
Орон нутгийн бүх сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн шийдвэрлэсэн. Мөн бүх сургууль, цэцэрлэгийн ундны усны эхэнд усны шүүлтүүр байрлуулсан байна