Тодруулбал, тус хуулийн төслийн өөрчлөлтөд "Тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсгэж байгаа тул газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өндөр тогтоох шаардлага үүссэн учир энэхүү хуулийг төслийг өргөн барьсан юм. Иймд Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, тариалангийн бүс нутагт нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-10000 төгрөг хүртэл байхаар тусгажээ.
Хуулийн төслийн тухайд 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд тариалангийн бүс нутаг дахь нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээтэй холбоотой зохицуулалт байх бол 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар зохицуулалтыг тусгасан аж.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022.05.19/-нд болсон хуралдаанаар эл хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжээгүй учир ийн буцаагджээ. Хуулийн төслийг дэмжээгүй УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Газар тариалангийн бүс нутагт ажиллаж байхад тариаланчид хэлдэг. Бид нарын авах ёстой ургацын 20-30 заримдаа тал хувийг малаараа тахлуулчихаад хариуцлага хүлээхгүй байна гэдэг. Манай улстөрчид энэ хуулийг дэмжихгүй гэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Малаас болж ургац алдаагүй, харин цаг уурын нөхцөлөөс шалтгаалж байгаа. Иймд үүлэнд нөлөөлөх сумны асуудал, мөн хашаажуулах, малчин, тариаланч хоёрын хариуцлагын нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Дэмжихэд хэцүү хуулийн төсөл орж ирж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Газар тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг 0-10 мянган төгрөгөөр тогтоосон нь үр дүнтэй зохицуулалт болж чадахгүй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: