Онцлох мэдээ3 мин унших
1,600 гаруй зөвшөөрлийн тоог цөөрүүлж 374 болголоо

Сэтгүүлч Namuuna
Одоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Сэтгүүлч Namuuna
Үүнд:
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ ПРОЦЕССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТУУД:
Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд хариуг өгдөг байх, зөвшөөрөл хүсэгч ч баримт бичгийн бүрдүүлбэрийг үнэн, зөв хуулийн дагуу, хугацаандаа бүрдүүлдэг байх аль аль талыг хариуцлагажуулах хөшүүрэг болгох зохицуулалтуудыг тусгасан.
Баримт бичгийн бүрдэл шалгах 2 хоног: Өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгана. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлнэ. Баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хоног хүртэл хоног байна.
ШИЙДВЭР ГАРГАХ 5 ХОНОГ: Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргана. Дээрх хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол энгийн зөвшөөрлийг олгосон тооцно.
Зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө сунгуулах хүсэлтээ гаргана.
БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛ ШАЛГАХ 2 ХОНОГ: Хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгана. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлнэ. Баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх хугацаа 10 хоног хүртэл байна.
МАГАДЛАН ШАЛГАХ ХУГАЦАА: Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг ажлын 5 өдрийн дотор, энгийн зөвшөөрлийг ажлын 3 өдрийн дотор магадлан шалгаж, шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг нэг удаа ажлын 3 өдрөөр сунгана. Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын 2 өдрийн дотор зөвшөөрлийг сунгах эсэх шийдвэрийг гаргана. Хэрвээ дээрх хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол тусгай болон энгийн зөвшөөрлийг сунгасанд тооцно.