Үйл явдал1 мин унших

Сонгинохайрхан дүүрэг эрчимжүүлсэн цэвэрлэгээ хийв

Сонгинохайрхан дүүрэг эрчимжүүлсэн цэвэрлэгээ хийв

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас хороодын нутаг дэвсгэр гуу жалганд үерийн усаар хог хаягдал урсаж, шарилж ургамлын ургалтын явц хурдассан.

Тиймээс дүүргийн Засаг даргын тамгын газар, хог тээвэрлэгч байгууллагуудтай хамтран эрчимжүүлсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна.

Сонгинохайрхан дүүрэг эрчимжүүлсэн цэвэрлэгээ хийв

Өнөөдөр 13, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 29, 30, 37 дугаар хороодын нутаг дэвсгэрийг хиллэсэн гуу жалганы хог хаягдал, шарилж ургамлыг Иргэдийн бүлгийн 28 ажилтан 13800 м.кв талбайг бүрэн цэвэрлэж 63,8 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн цэгт хүргэлээ.

Сонгинохайрхан дүүрэг эрчимжүүлсэн цэвэрлэгээ хийв

Нийтийн эзэмшлийн зам талбайд 84 зам талбайн үйлчлэгч ажиллаж 1859640 м2 авто замын нуухны шороог шүүрдэж, 125680 м2 явган зам, ногоон байгууламжийн 78955 м2 талбайн шарилж ургамлыг цэвэрлэсэн юм.

Сонгинохайрхан дүүрэг эрчимжүүлсэн цэвэрлэгээ хийв

Мөн хороодын нутаг дэвсгэрийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг эрчимжүүлэн 07 дугаар сарын 20-ны өдрөөс шөнийн тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж 3 автомашин 12 рейсээр 10,7 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүрэг эрчимжүүлсэн цэвэрлэгээ хийв

Цаашид зуслан ногоон бүсийн чиглэлд шөнийн тээвэрлэлтийн ажлыг хуваарийн дагуу ажиллуулах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөжээ.

Сэтгүүлч Sarantuya

Орчны тохижилт, дэд бүтэцХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2019
  2. 2016
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2009