Үйл явдал1 мин унших

Дорноговь аймгаас дөрвөн гавьяат тодорлоо

Дорноговь аймгаас дөрвөн гавьяат тодорлоо

Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын баярын хурал “Саран хөхөө” театрт боллоо.

Баярын хурлын үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал аймгийн  түүхэн хөгжил хийгээд цаашдын хөгжлийн зорилтын чиглэлээр баярын илтгэл тавьж, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клеченски нар баярын мэнд хүргэлээ.

Дорноговь аймгаас дөрвөн гавьяат тодорлоо

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай вэньруй, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П. Сингх болон гадаад хамтын ажиллагаа, муж, хотуудын дарга нар баярын илгээлт ирүүлснийг уншиж танилцуулсан байна.

Дорноговь аймгаас дөрвөн гавьяат тодорлоо

Дорноговь аймгаас дөрвөн гавьяат тодорлоо

Дорноговь аймгаас дөрвөн гавьяат тодорлоо

Баярын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цол, төрийн дээд шагнал, одон медаль хүртсэнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар гардууллаа. Монгол Улсын “Хүний Гавьяат эмч”-ээр Хорлоогийн Дагвасамбуу, Монгол Улсын “Гавьяат багш”-аар Балжирын Наранцэцэг, Монгол Улсын “Гавьяат малчин”-аар Шадавын Бат-Очир, Монгол Улсын “Соёлын Гавьяат зүтгэлтэн”-ээр Начингийн Мөнхжаргал нар энгэрээ мялаасан байна.

Дорноговь аймгаас дөрвөн гавьяат тодорлоо

Дорноговь аймгаас дөрвөн гавьяат тодорлоо

Дорноговь аймгаас дөрвөн гавьяат тодорлоо

Дорноговь аймгаас дөрвөн гавьяат тодорлоо

Сэтгүүлч Sarantuya

ДорноговьХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2019
  2. 2016
  3. 2015
  4. 2014