Онцлох мэдээ3 мин унших
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаИймд Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдах ажлыг эхлүүлсэн бөгөөд үйлдвэр баригдсанаар жил бүр гаднаас авч байгаа малын вакциныг дотооддоо үйлдвэрлэх, малыг бүрэн хэмжээнд вакцинжуулж мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтныг эрүүлжүүлэх нөхцөл хангагдаж, цаашид вакцин экспортлох боломж бүрдэн, жилд дунджаар 10.0 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10.0-15.0 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20.0 сая тун хонины цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг үйлдвэрлэх боломжтой гэсэн техник эдийн засгийн тооцоог хийсэн байдаг.
Гэтэл дээрх төслийн хэрэгжилтийн явц өнөөдөр ямар шатанд хэрхэн хэрэгжиж байгаа, Биокомбинатын үйлдвэрлэл, үйл ажиллагаа хэзээ хэвийн тогтвортой ажиллах талаар судлан, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, төслийн явцыг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр бодлогын түвшинд анхаарч хяналт тавьж ажиллах шаардлага үүсэж байна гэж Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Малын эрүүл мэнд, мах, түүхий эдийн үйлдвэрлэл, экспорт, Биокомбинат ТӨХХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн асуудлаар шалгалт хийн, дүнг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах, санал боловсруулах үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.