- Гадаадын иргэний албан хаагч гэдэгт Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, газрын дарга, хэлтсийн дарга, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн ажилтан, жолооч хамаарах.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дараагийн жилийн төсөвт тусгаж, тус байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулах. Мөн Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн Засгийн газар тогтоох.
- Түүнчлэн тус байгууллагын албан хаагч нь нийт 5 шатлал бүхий цолтой байх бөгөөд цол олгох, хураах, сэргээх журмыг батлах эрх бүхий этгээдийн талаар тусгажээ. Ингэхдээ ерөнхий байцаагч буюу тус байгууллагын дарга нь тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд тус цолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгох, харин бусад 4 цолыг тус байгууллагын даргын баталсан журмаар олгохоор тусгасан байна.
Мөн тусгай албан хаагчид албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн, эрдмийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтоох. Хоёрдугаар зүйлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтад Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүн зорчих үнэмлэхийн загвар, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журмыг Хууль зүйн асуудал эрхлэсэн Засгийн газрын гишүүний батлахаар заасан журмын зохицуулалтад оршин суух үнэмлэхийг хэвлэх асуудлыг нэмж тусгасан.
Ийнхүү гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бие даан хэрэгжүүлж хүний хувийн мэдээлэл, төрийн болон албаны нууцыг хамгаалах боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгасан. Түүнчлэн улсын байцаагчийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласанд тооцох зохицуулалтыг нийт албан хаагчид хамаарах, мөн боомтод ажилласан эсэхээс хамаарахгүй байдлаар өөрчлөн тусгасан байна.