Үйл явдал1 мин унших
"Хөдөөгийн сэргэлт" үндэсний чуулган болов

Сэтгүүлч Sarantuya
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Sarantuya
Чуулганд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар оролцсон юм.
Тэрээр "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 30 жилийн дараа Хөдөөгийн сэргэлтийн асуудлыг хөндөж байгаа юм. Мөн дагуул хотуудыг хөгжүүлж Улаанбаатар хотын ужгирсан асуудлыг улсын хэмжээний бодлогын түвшинд гарган Засгийн газар оролцож, бодлого дэмжлэгээр ханган ажиллаж буй нь анхных. Хөдөө орон нутагт амьдрахаар зорьж буй гэр бүлд тодорхой дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг ч Засгийн газар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаараа гаргасан.
Хэт их төвлөрөл бөөгнөрөлөөс үүдэлтэй авто замын түгжрэл нь цаг алдалгүй шийдэх тулгамдсан асуудал. Манай Үндэсний хороо дунд, урт хугацааны бодлого гаргаж, ажил арга хэмжээгээ үе шаттай зохион явуулж байна” гэв.

