4/03-ны Даваа гарагт Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн тухай мэдээллийг ил болголоо. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон. Газар эзэмшигчээр авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га олгосон байна.
Тусгай зөвшөөрөл болон газар эзэмших нь хууль бус зүйл биш бөгөөд гагцхүү мэдээлэл нь олон нийтэд ил байх хуультай. Өнгөрсөн хугацаанд “Шилэн” ажиллагааны хүрээнд Улсын хэмжээний 23 Засгийн газрын Тусгай сан байдгаас эхний ээлжинд 12 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох тухай албан хүсэлтийг 9 сайдад хүргүүлээд байна.
Эх сурвалж: