Үйл явдал1 мин унших
Дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хурал боллоо

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг 90%-ийн ирцтэй хуралдлаа.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд:
Хэлэлцэх асуудал
- “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах эхчүүдийг уламжлах тухай;
- Төрийн дээд одон медалиар шагнуулах иргэдийг дэмжих тухай;
- Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
- Хороодын амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай;
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
- Төлөөлөгч огцруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Түүнчлэн шинээр байгуулагдсан хороодын үйл ажиллагааны тухай; улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүрэгт хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ болон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцав.
Сэтгүүлч Sarantuya

