Үйл явдал2 мин унших
Хүйсийн квот дээр үр дүнтэй уялдах схемийг бүрдүүлэх

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУлсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс боловсруулсан хуулийн төслийн танилцуулга
Үүнд:
Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульчилж, тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох,
Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих,
48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгаж өгсөн, өмнөх 12.2 дугаар зүйлийг энэ зарчимд нийцүүлж, өөрчлөн найруулав. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч явах ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах,
Нэр дэвшүүлэх зарчим хэвээр байх,
Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглох,
Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх,
Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
Жагсаалт нээлттэй байх,
Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл 3 хувь байхаар оруулах. Мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах,
Тойргийн хорооны дарга, бүрэлдэхүүнийг гэрчилгээтэй төрийн захиргааны ба үйлчилгээний албан тушаалтан байх,
Сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэх зэрэг саналууд тусгасан байна.Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж байсан нь Улсын Их Хурлын сонгуулийн харилцааны эрх зүйн үндсийг тавьсан бөгөөд 2005, 2011, 2015, 2020 онуудад батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиуд нь тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн шаардлага болоод сонгууль зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдуулан авсан зохицуулалт юм.