#Коммент2 мин унших
Ц.Даваасүрэн: Ард иргэдийн элчийн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй!

Сэтгүүлч Sarantuya
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Sarantuya
Тэрээр тойрогтоо ажиллаж, ард иргэдийн санал, бодлыг сонссоноо УИХ-ын 2023.05.19-ний өдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр тайлагналаа.
Ингэхдээ “Гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжиж буй хүн алга аа. Нэгээр ч нэмэх хэрэггүй гэсэн саналыг хэлж байна. Намын жагсаалтыг мөн дэмжихгүй. 2012 оны сонгуульд тойроггүй 28 гишүүн байсан. Тэд улсын хөгжил ярьж байгаагүй, та нараас ялгаагүй, намууд төлөвшөөд сайжирсан зүйл тэр үед байгаагүй. Иймд бид намыг жагсаалтыг маш сайн мэднэ гэж ард, иргэд хэлсэн.
Түүнчлэн "Үндсэн хууль" бол төрийн дээд эрх мэдлийг эрэмбэлж, тогтоож байгаа дээд эрэмбэ, хязгаар. Хуульд өөрчлөлт ороход төрийн эрх мэдэл хуваарилагдаж байдаг. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан.
Үр дагавар ямар асуудал үүсгэхийг хэлж мэдэхгүй. Тиймээс үүн дээр анхааралтай хандах хэрэгтэй. Ард нийтийн санал асуулга явуулж үүний дагуу шийдэх нь зөв гээд эцэст нь гишүүдэд хандаж өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай гэв.