Үйл явдал1 мин унших

НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг 316-р цэцэрлэгт зочиллоо

НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг 316-р цэцэрлэгт зочиллоо

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан СХД-ийн 316-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Тус цэцэрлэг 280 хүүхдийн ортой, 343 хүүхэд, 45 багш ажилтантай. Нээгдээд 5 сар болж буй хэдий ч үйл ажиллагаа нь жигдэрч, энэ хавар 87 хүүхдийг ЕБС-ийн бэлтгэл анги руу шилжүүлсэн байна.

2023 оны хувьд хүүхдийн тоо хамрагдалт дунд зэрэг байсан бол ирэх намар тус хорооны хүүхдүүд, мөн төрийн өмчийн цэцэрлэггүй 23-р хорооны хүүхдүүд нэмэгдэж хүүхдийн тоо өсөх магадлалтайг цэцэрлэгийн эрхлэгч Л.Адъяасүрэн хэлсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг 316-р цэцэрлэгт зочиллоо

Энэ үеэр тэдний хүсэлтээр хичээл сургалтанд ашиглах "Yamaha" даралтат хөгжмийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг бэлэглэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг 316-р цэцэрлэгт зочиллоо

Сэтгүүлч Sarantuya

Цэцэрлэг, СургуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2012