Онцлох мэдээ2 мин унших
Зам талбайг цэвэрлэн, ариутгаж эхэллээ

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаТиймээс усанд автсан зам талбай, барилга байгууламжийн ариутгал, цэвэрлэгээ эхэлж байна. Тодруулбал, нөхцөл байдал хүндэрсэн байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, шуудайтай элсийг голын далан руу шахаж зөөх, агаар орчны бохирдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж буй.

Энэ хүрээнд нян, өвчин үүсгэгчийг устгаж, орчныг ариутгахаар мананцар үүсгэгч машинууд хотын төв магистрал замууд дээр ажиллаж байгаа юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:

-Үерийн эрсдэл буурсан тул өнөө өглөөнөөс хотын гол гудамж, төв магистрал замуудаар ариутгал хийж эхэлж байна. Үүнд цэвэрлэгээ, ариутгалын ажилд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 600 гаруй албан хаагч, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний ажилчид оролцоно. Ариутгал халдваргүйтгэл маш чухал учраас тодорхой давтамжтайгаар дахин дахин хийнэ. Үндэсний их баяр наадам хүртэл үргэлжлэх нь лавтай. Түүнчлэн ариутгалын мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, чиглэл авч байна хэмээлээ.
УБЗАА-ны Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал:

-Хот тохижилтын ОНӨААТҮГ-ын таван машин зургаан чиглэлд хуваагдаад ариутгал хийнэ. Усанд автсан, бохирдол их үүссэн байршлуудад эхний ээлжинд ажиллах юм. Цаашдаа хуваарь гаргаад нэг сарын хугацаанд тодорхой давтамжтайгаар энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Ариутгалд олон улсын стандартад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бодисын уусмал ашиглаж байгаа бөгөөд мананцар үүсгэн шүршиж байна гэсэн юм.


