Үйл явдал2 мин унших
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин БНСУ-ын судлаачдыг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба“Монгол улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги /хүнд үйлдвэрт анхаарах/” судалгааны төслийг БНСУ-ын Засгийн газрын “Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KSP)”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд тус улсын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гийн Олон улсын хөгжлийн төв (CID), Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн бодлогын хүрээлэн (KISME)-гийн судлаачид оролцжээ.


Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгаа талаар Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин дурдаад, уул уурхайн болон бусад төрлийн түүхий эдийг боловсруулж, түүхийгээр нь бус баялаг болгож экспортлох бодлогыг Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж байна гэв.

Судлаачдын багийн ахлагч, ахлах зөвлөх Кюнг Вүүк Хур, Монгол Улс эдийн засгаа сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чин хүсэлтэй байгааг Байнгын хорооны даргын ярианаас ойлгож авснаа дурдаад, өргөн уудам, ирээдүйтэй Монгол Улстай хамтран ажиллахдаа баяртай байна гэлээ. Өнөөдрийн байдлаар БНСУ-д улсын өмчийн 47, орон нутгийн болон хувийн хэвшлийн зэрэг нийт 1300 орчин Үйлдвэрлэл, технологийн парк үйл ажиллагаа явуулж буйг тэрбээр танилцуулаад, 1960-аад оноос явуулсан аж үйлдвэрийн бодлогын хэрэгжилтэд алдаа, оноо багагүй байсныг дурдан, тэр бүх сургамж, туршлагыг Монгол Улстай хуваалцахад бэлэн байна гэв. Мөн тэрбээр, БНСУ-ын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тус улсын парламент дахь үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Байнгын хорооны бодлогын дэмжлэг ихээхэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.