Онцлох мэдээ1 мин унших

Хатгал-Жанхай-Тойлогт болон Хатгал-Ашихайн замын ажлыг урагшлуулна

Хатгал-Жанхай-Тойлогт болон Хатгал-Ашихайн замын ажлыг урагшлуулна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавьж байгаа Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил (Ашихай) чиглэлийн 37,9 км замын ажлын гүйцэтгэл хангалтгүй байна.

Гүйцэтгэгч компани товлосон хугацаанд замын ажлаа хийгээгүй тул асуудлыг шуурхай шийдэхээр хуралдлаа. Төслийн нэгжийн зүгээс ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын компанид байнга шаардлага тавьж байгаа ч замын гүйцэтгэлийн ажил хоёр сараар хоцорч хугацаа алдсаныг тайлбарлажээ.

Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан компани хариуцалгүй хандсанаар улирлын чанартай ажилд хугацаа алдаж, удаа дараа сануулж, мэдэгдэл хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй тул гэрээг өөрчлөх, шаардлагатай бол цуцлахыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болголоо.

Шуурхай ажлын хэсэг энэ 7 хоногт Хөвсгөл аймагт ажиллаж, нөхцөл байдлыг үнэлэн, боломжит хувилбараар ажлыг урагшлуулахаар боллоо.

Эх сурвалж:

Montsame.mn

Аялал жуулчлалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014