Үйл явдал3 мин унших
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын дулааны цахилгаан станцын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар боллоо

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаСэлэнгэ аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг 8 аймгийн нэг. 2022 онд улсын төсөвт 3,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Газар тариалангийн салбарт улсын хэрэгцээт үр тарианы 43.1, төмс, хүнсний ногооны 13-39, байгалийн хадлангийн 20 хувийг Сэлэнгэ аймаг үйлдвэрлэж, үр тариа, хадлангаар улсдаа тэргүүлж байна.

Сэлэнгэ аймгийн иргэд уулзалтын үеэр тариалангийн талбайд мал ордог асуудлаас үүдсэн малчид тариаланчдын хоорондын маргааныг зохицуулах, шийдэл гаргах, уул уурхайн мөрөөр эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт хийх, ХААИС-ийн салбар сургуулийг нээх, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр байгуулах, боловсролын чанарыг сайжруулах, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийг отрын бүс нутгаас чөлөөлөх, дулаан хангамжийг сайжруулах, Алтанбулагийн чөлөөт бүсийг нээх, “Шүгэл”, “Шүүр” ажиллагааг орон нутагт буруу зорилгоор ашиглаж буйд хяналт тавих, Сэлэнгэ аймагт авлига газар авсан, төрийн албан хаагчдыг шахаж хавчдаг байдал түгээмэл байгаа зэрэгт анхаарахыг хүслээ.

Сэлэнгэ аймгийн иргэд 2024 оны улсын төсөвт дараах төслүүдийг багтаахаар эрэмбэллээ.


Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод баригдах 50МВт чадалтай дулааны цахилгаан станц, Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар сумдын зоорьны санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт суулгах, ХААИС-ийн салбар сургууль байгуулах асуудлыг ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх, Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн 27.8 км авто замын санхүүжилтийг улсын төсөвт тусгахаа илэрхийллээ. Мөн иргэдээс гаргасан санал, хүсэлт, ялангуяа хууль бус томилгоо, Хөтөлийн Цемент шохой ТӨХК-ийн удирдлагатай холбоотой асуудлыг шалгаж нягтлан, үндэслэлтэй бол шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.