Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн 2.4 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгинй Даланжаргалан суманд 15 ортой эмнэлэг /2023.12.16/ ашиглалтад орлоо.

Тус эмнэлэг нь мэс заслын өрөө, шүдний өрөө, төрөхийн өмнөх болон төрсний дараах өрөө, рентгений өрөөтэй бөгөөд иргэд маань эрүүл мэндийн үйлчилгээг ойроос авах боломж бүрдэж байна.
