#Ажлын хэсэг4 мин унших
Цахим технологийн шийдлээр авлигыг уг үндсээр нь устгана

Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
#Ажлын хэсэг4 мин унших

Сэтгүүлч soyolmaa
Зөвшөөрлийг зөв болгох технологи үргэлжилсээр
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал:
Энэ нь авлигын эсрэг засгийн газрын бодлогын нэг бодит ажил бөгөөд технологи зөвхөн ажлын цагаар бус 24 цагаар бүх өдөр тасралтгүй үйлчлэх шинэ горим иргэдэд үйлчилсээр байна. Тухайлбал нийслэл хотын худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн 10 чиглэлийн 86 төрлийн үйлчилгээ эрхлэх гэж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээж зөвшөөрлөө хүлээлгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдлээ.
Ертөнцийн зүгээр хаягаа заах нь хоцрогдож, хаягжилтыг технологиор шийдэж, монголчууд "what3words" аппликэйшн ашиглаж эхэлсэн зэрэг технологийн салбарт буцалж буй шинэлэг, хурдтай ажлыг тоочоод барахгүй билээ. Тэрээр дэлхий нийтэд сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж буй энэ цаг үеэс бид хоцрох ёсгүй гэж ярьдаг сайдын хувьд үүнийхээ дагуу ажиллаж байна. Түүний Монгол Улс үндэсний бие даасан, 100 хувь тоон технологийн хиймэл дагуултай болох талаар Франц улстай яриа хэлцэл эхлүүлсэн томоохон ажлыг энд онцлох нь зүйтэй. Монгол Улс сансрын хиймэл дагуул хөөргөж чадвал малчид, хязгааргүй тал нутагт амьдарч буй иргэд орон зайнаас үл хамаарч интернэтийн сүлжээнд холбогдох, мэдээ мэдээллийг хүлээн авах бололцоотой болох юм.
Түүнчлэн манай улс гадаадын арилжааны, ашгийн төлөөх хиймэл дагуул түрээсэлж, жил бүр 11 сая доллар төлдөг энэ зардлаа хэмнэж, илүү өргөн цар хүрээнд ажиллаж, харилцаа холбооны салбарт бие даасан байдлаа бататгаж, тусгаар тогтнолоо хөх тэнгэр, сансрын уудамд дархлах боломж бүрдэнэ.
Шил ажиллагаа бол авлигын эсрэг технологийн шийдэл
Хаана мэдээллийн систем, программ хангамж хүчтэй нэвтэрнэ тэнд хулгай дээрэм, худал хуурмаг бус шударга ёс, үнэн ялдаг хэмээн Н.Учрал сайд онцгойлон хэлж, хулгайч төрдөггүй нийгмийн шинэчлэлийг илүү хурдан хийж, илүү хүчтэйгээр ажиллахад манлайлан зүтгэсээр байна. Үүний ганц жишээ нь Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж “5Ш” ажиллагааг эхлүүлсэн бөгөөд “ШИЛ” ажиллагааг Н.Учрал сайд ахлан ажилласан.
Иргэдийн мэдэх эрхийг хангаж, манай улсад анх удаа нээлттэй мэдээллийн нэгдсэн санг бүрдүүллээ. Тэрээр 10 мянган хуудас баримт, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч, мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ.
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал:
Иргэн нь мэдээлэлтэй бол эрх мэдэлтэй байдаг нь эрх чөлөөт нээлттэй нийгмийн амин сүнс. Өөрсдийнхөө сонгон байгуулсан төрөө 24 цагаар шууд харж хянах, олуулаа нүдээ нээн мэдэх эрхээ эдлэх нь авлигын хана хэрмийг нураах хүч юм. Ийнхүү цахимжилт хурдтай, эрчимтэй хөгжиж буйтай зэрэгцэн кибер аюулгүй байдлаа хангах чухал асуудал манай улсын төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгарлаа. Тиймээс ЦХХХЯ кибер орчинд аюулгүй байдлаа хангах чиглэлд тогтолцоогоо бэхжүүлэхээр ажиллаж байна.