Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон мал хорогдсон сум болох Сүхбаатар суманд сэг зэм устгах ажилд зориулж 2 тонн шатахуун шийдвэрлэлээ.
Засгийн газраас зудын гамшгийн дараах эрсдэлийг бууруулах хүрээнд малгүй болсон өрхүүдийг малжуулах, малчны зээлийн хугацааг хойшлуулж, зээлийн хүүнд дэмжлэг үзүүлэх бодлого баримталж буйн зэрэгцээ байгальд ээлтэй, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай мал аж ахуйг хамтарч, хоршиж эрхлэх боломжоор хангах “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд буй.
2023-2024 оны өвөл, хаврын хүндрэлийг давахад зориулж Сүхбаатар аймагт Засгийн газар, Улсын онцгой комиссоос дараах дэмжлэгийг үзүүлээд байна.
Үүнд:
Малын сэг, зэм устгах ажилд 2337 хүн 10 өдөр ажиллах зардал буюу 934.800.000 төгрөг,
Засгийн газрын тогтоолоор 50 хувь хямдралтай үнээр болон үнэ төлбөргүй олгох хивэг, тэжээлийн зардал,
Хүнсний тусламжид 307,926,400 төгрөг,
910 тн нүүрс 82,298,700 төгрөг,
Шатах, тослох материалын 18,200,000 төгрөгийг шийдвэрлэсэн.
Эх сурвалж: