Үйл явдал1 мин унших
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫНХАА ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТЕХНОЛОГИОР ДЭМЖИНЭ

Цахим шилжилтэд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төрийн албан хаагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэгтгэх, тулгарч буй асуудал, санал шүүмжийг сонсох “Шилэн төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Цахим шилжилтийн бодит үр дүн иргэдийн аж амьдралыг хөнгөвчилж, оновчлох, хүнд суртал, авилгаас ангид болгосноор илэрнэ. Үүнд төрийн албан хаагч нэг бүрийн оролцоо манлайлал чухал.


