Үйл явдал2 мин унших
Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 100 сая долларын нэмэлт орлого олно

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн шууд гэрээний борлуулалттай харьцуулахад 1.2 сая ам.долларын нэмэлт орлого олсон үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Биржийн хуулийг хэрэгжүүлснээр зэсийн баяжмалыг дэлхийн зах зээлийн ханшаас үл хамаарахгүйгээр шууд гэрээний дүнгээр борлуулдаг явдлыг үе шаттайгаар таслан зогсоож, нээлттэй ил тод арилжаа явуулах боломж бүрдэж эхэлснийг 1.2 сая ам.долларын нэмэлт орлого харуулж байгаа юм. “Эрдэнэт” ТӨҮГ жилд 600 гаруй мянган тн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг гэж тооцвол дараа, дараагийн биржийн арилжаанаас олох нэмэлт орлогын хэмжээ 100 сая орчим ам.долларт хүрэх урьдчилсан тооцоололтой байна.
Энэ талаар Биржийн арилжааны Ажлын хэсгийн ахлагч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Биржийн тухай хуулийг батлуулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзаж, нэгэн хүсэлтийг илэрхийлсэн. Тэрбээр хуулийг батлуулж, ажлын хэсгийг гардан хариуцаж байгаа хүний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг ойрын хугацаанд биржээр худалдаалах боломжтой эсэхийг сайдын хувиар судалж үзэхийг хүссэн. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч нарын ард “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал холбоотой явж ирсэн асуудалд биржийн арилжаагаар нэгмөсөн цэг тавих шаардлага үүссэн” гэсэн юм.
Түүний хэлснээр “Эрдэнэт” ТӨҮГ-аас олборлодог зэсийн баяжмалыг 100 хувь биржээр арилжаалах зорилтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тэргүүн зорилтоо болгоод байгаа аж. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд үүрэг болгосны дагуу “Эрдэнэт” ТӨҮГ цаашид зэсийн баяжмал борлуулах гэрээ хийхгүй, үнийг зах зээл л тогтооно гэдгийг ерөнхий захирал Г.Ёндон мэдэгдээд байгаа билээ.