Үйл явдал1 мин унших

ОХУ-ЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧЛОВ

ОХУ-ЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧЛОВ

Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хурал 2024 оны 09 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус хуралдаанд оролцохоор Монгол улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын “Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн газар”-ын орлогч дарга ноён Смирнов.М.С тэргүүтэй зочдыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Ариунболд тэргүүтэй төлөөлөл хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.

ОХУ-ЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧЛОВ

Уулзалтаар төлөөлөгчид хоёр байгууллагын өнөөгийн байдал, цахим шилжилт, цахим системийн талаарх танилцуулгыг хийж, сайн туршлагын талаар санал солилцож, 2024-2025 оны хоёр талын хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

ОХУ-ЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧЛОВundefin

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2024
  2. 2023