Ерөнхийлөгч
УИХ
Засгийн газар
Нийслэл
Орон нутаг
(976) 701 - 22 - 701
|
info@vip76.mn
МЭДЭЭ
ХУУЛЬ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
ЭКСПЕРТ
Post
Share
Авто зам
Агаарын тээвэр
2024.10.21
•
2 мин унших
Б.Дэлгэрсайхан: Туркменистан улстай тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан улсад төрийн айлчлал хийх үеэр манай хоёр улс хоорондын автотээврийн болон агаарын тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг баримт бичгүүдэд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гарын үсэг зурсан юм.
Энэ хоёр хэлэлцээр байгуулагдсанаар бид автотээврээр саадгүй харилцан болон дамжин өнгөрөх тээвэр хийх, агаарын тээврийн чиглэлээр шууд нислэг хийх зэрэг хамтын ажиллагааны олон таатай боломжууд нээгдлээ. Тухайлбал агаарын тээврийн харилцааны тухай хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн Монгол Улсын хувьд цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр хоёр улс болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна.
Харин Олон улсын автотээврийн харилцааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх, мөн гуравдагч улс руу ба гуравдагч улсаас ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр Монголын тээвэрлэгчид бусад улс орон руу дамжин өнгөрөхөд одоо туулж буй замаасаа илүү дөт замыг сонгож, тээвэрлэлтэд илүү бага цаг хугацаа зарцуулах боломжтой болох юм. Түүнчлэн тус баримт бичиг нь агаарын харилцааны тухай хэлэлцээрийн нэгэн адил хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Эх сурвалж:
Vip76.mn
Зам, Тээвэр
Авто зам
Х.Нямбаатар: Нийслэлчүүд ТҮГЖРЭЛД нэг сарыг зарцуулж байна. Үүнийг 6500 төгрөгөөр үржүүлбэл түгжрэлийн өртөг маш өндөр гарна!
Авто зам
П.Сайнзориг: Түгжрэлээс үүссэн алдагдсан боломжийг тооцоолсон уу?
Авто зам
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тээвэрчидтэй баярыг нь хуваалцлаа
Агаарын тээвэр
“Өндөрхаан” нисэх буудлыг олон улсын 4С ангилалд хүргэж, агаарын тээврийн сүлжээг өргөжүүлнэ
Авто зам
Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн боллоо
Авто зам
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарч, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг AI ашиглан илрүүлнэ
Авто зам
Ховд, Увс аймгийг холбох автозамын бүтээн байгуулалт эхэллээ
Авто зам
А.Баяр: Технологийн алдаанаас болж жолооч нар торгууль төлж, мөнгөөрөө хохирох ёсгүй!
Авто зам
Ж.Баясгалан: Хоёрхон хүн оролцуулж хэлэлцүүлэг явуулсан гээд сууж байгаа нийслэлийнхэн боль!
Авто зам
ТОЛГОЙТ БҮСИЙГ АРД АЮУШИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБОХ АВТОЗАМ 70 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА