ЖДҮ гэхээр хүн бүрийн бодолд хулгай, авлига хээл хахууль бодогдох. Аргагүй шүү дээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жилийн 3 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, эхний хоёр жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр олгодог зээл. Гэтэл бизнес эрхлэгчдээ дэмжих уг сангийн мөнгийг нэр нөлөө бүхий хүмүүс ашиглаж, нийгэмд хурцаар шүүмжлэгдэж байсан удаатай.
Гэхдээ бид энэ алдааг давтахгүйгээр зөв бодлогоор, хууль эрх зүйн орчноор ЖДҮ-ийг хөгжүүлж, улсын эдийн засгийг өсгөх бүрэн боломжтой.
Тэгвэл УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ахалж байгаа билээ.
Түүний хувьд чуулган завсарласнаас хойш зүүн бүсийн аймгуудад ажиллаж, орон нутгийн ЖДҮ эрхлэгчид, өрхийн болон бичил бизнес эрхлэгчидтэй уулзан тэдний санаа бодлыг сонсон цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хүн бүр барилгын эсвэл уул уурхайн бизнес эрхэлж чадахгүй. Харин чаддаг зүйлээ хөгжүүлээд орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ингэхийн тулд уул уурхайгаас олж буй орлогынхоо тодорхой хувийг санд төвлөрүүлээд үүнийгээ бичил бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой гэж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн үзэж буй.
Тэрбээр өрхийн болон бичил бизнес эрхлэгчид, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд дараах арга замыг хэрэгжүүлэх ёстой гэв.
Уг асуудлыг М.Бадамсүрэн гишүүн халж, үүний оронд дараагийн шатны хөнгөлөлттэй бизнесийн зээлд хамруулж өгөх бодлого баримтлах ёстой гэх байр суурийг баримталж байна. Ардчилсан улс орнуудад төр бизнес эрхлэхгүй бодлогоор дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, борлуулалтыг нь төрөөс дэмжих нь чухал. Ингэхдээ импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг хөгжүүлэх ёстойг төр шийдэж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, улмаар өрх бүр орлоготой болох үүд нээгдэнэ гэдгийг М.Бадамсүрэн гишүүн хэлж, үүний төлөө тууштай ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: