Зүүнхангай сумын ЕБС 1985 онд 320 хүүхдийн багтаамжтайгаар ашиглалтад орсон ч одоо 500 гаруй суралцагчтай хичээллэж байна. Номын сан багтаамж муутай, сургуульд хоолны танхим байхгүй учраас гал тогооноос үдийн цайг зөөдөг зэрэг асуудлыг сурагчид дэвшүүлж байна.
Зүүнхангай сумынхны хувьд Арцсуурийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, зах зээлийг ойртуулах санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Суманд хөв цөөрөм байгуулах замаар услалтын системийг шийвэрлэснээр малын тэжээлээ өөрсдөө тариалж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдэгт нутгийн иргэд санал нэгтэй байна.
Эх сурвалж: