Энэ хүрээнд ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран Дархан-Уул аймагт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Батжаргал нар оролцож, байр сууриа илэрхийллээ.
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр салбарт хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. Хэлэлцүүлэгт төр, төрийн бус, иргэдийн төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлсэн юм.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын гишүүдийг хүлээн авч, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпораци, Зээлийн батлан даалтын сан, Жижиг дунд үйлдвэрийн газартай танилцлаа.
Эх сурвалж: