
Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүй бүрдүүлэх нь
Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, авлигыг мэдээлэх аюулгүй, үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, авлигатай тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах.
Одоохон...


Иргэний нийгмийн чиглэлээр Сүүлийн 5 жил ажиллаж байгаа бөгөөд, хүний эрх, бодлогын нөлөөлөл, нийгмийн хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Зөвийг Шүгэлдэгчид ТББ-ыг ковид цар тахалын үед байгуулан ковид цар тахалын үеийн хүний эрхийн асуудл
Мэргэшсэн чиглэл:#Хүн судлаач

Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, авлигыг мэдээлэх аюулгүй, үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, авлигатай тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах.
Хэлэлцүүлэгт
Г.Эрдэнэзул-ын
гаргасан 1 санал
Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх үүрэг хүлээсэн билээ.
1.Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 92-т “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар хамтран боловсруулж, Засгийн газар өргөн барихаар заасан.
2.2021 оны 11 дүгээр сарын 11 ний өдөр Засгийн газраас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдыг УИХ-д өргөн мэдүүлсэн.
3.2022 оны 10 дугаар сарын 12 ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн.
4.2022 оны 10 дугаар сарын 20 ний өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.
5.Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын гишүүн хэсэг байгуулагдаж ахлагчаар УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ажилласан.
6.Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 4.1.3, 5.1.8, 6.4.3, 9.5.2, 10.1.2 тус тус шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр заасан.
7.УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05 ны 106 захирамжаар “Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг томилж 2024 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгасан боловч өнөөдрийн байдлаар өргөн бариагүй байна.
8. Хууль зүй дотоод хэргийн яамнаас 2026 оны хаврын ээлжит чуулганаар 20 орчим хуулийн төслийг Улсын их хуралд өргөн барихаар төлөвлөсний нэг нь Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл бөгөөд 1-р сард хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг хийж санал авсан. Мөн 3-р сарын 25-нд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Гэвч Г.Занданшатарын засаг солигдон овоо хөдөлж эхэлсэн хуулийн төсөл ахиад л хаана яваа нь мэдэгдэхгүй гацаанд оров.
Одоо Н.Учрал сайдын засгийн үед энэ хуулийн төсөл гацах уу? хөдлөх үү?