Одоохон...
Одоохон...

+19
Монгол улс дахь хот дахин төлөвлөлтийн хүрээнд үүсээд буй хүний эрхийн асуудлыг олон улсын болон дотоодын эрх зүйн хэм хэмжээнд үндэслэн тайлбарлах, шийдэл санал болгох.
Хэлэлцүүлэгт
Я.Цэцэнзаяа-ын
гаргасан 4 санал
Албадан нүүлгэлтээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шуурхай таслан зогсоох, хууль дээдлэх зарчмыг бодитоор хангах зорилгоор хүний эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэхэд баримтлах ШУДАРГА ПРОЦЕССЫН ХЭМ ХЭМЖЭЭГ хуулиар ойлгомжтой, тодорхой, хоёрдмол агуулгагүйгээр хуульчилсан байх шаардлагатай.
Хувийн өмчид халдах үндэслэл нь нийгмийн зайлшгүй шинжид нийцээгүй тохиолдолд нөлөөлөлд өртсөн өмчлөгч, эзэмшигч уг шийдвэрийн үндэслэлийн талаар шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй байх шаардлагатай.
Нүүлгэн шилжүүлэлтийн явцад эзэмшлийн аюулгүй байдалд халдсан аливаа шийдвэр, үйл ажиллагааны эсрэг шүүх болон шударга ёсны бусад байгууллагад хандах эрхийг үр дүнтэй хангах, үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхийн тулд хууль ёсны бөгөөд соёлын хувьд тохирсон хараат бус, шударга, ил тод, хүний эрхэд нийцсэн, хүн бүрд хүртээмжтэй байх механизм дутагдаж байна.
Нөлөөлөлд өртсөн иргэдтэй бодитоор, үр дүнтэй зөвлөлдөх, дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний дараа уг газартаа үргэлжлүүлэн амьдрах боломжийг олгохгүй байх хангалттай буюу хүлээн зөвшөөрөхүйц үндэслэлийг ойлгомжтой байдлаар тодорхойлсон байх шаардлагатай.