Үйл явдал1 мин унших
ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

- Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд
- "Хангайн бүсийн зөвлөл" анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна.
- Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд ирэх 4 жилд хэрэгжүүлэх боломжтой Хангайн бүсийн хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж урт, дунд, богино хугацааны бодлогод тусгана.
- Шинэ Хархорин хотыг цогцлоох ажил хамгийн чухал асуудлуудын нэг болон яригдсан бөгөөд бүтээн байгуулалтад Батлан хамгаалах салбар оролцоно.
- Малын гаралтай түүхий эдийг боловсруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах асуудлыг тэргүүлэх чиглэл болгох талаар хэлэлцүүлэгт оролцогчдоос тодорхой саналууд гаргаж байна.



