Залуучуудын ажиллах хүчний оролцоо бага, ажилгүйдэл өндөр байгаа нь эдийн засгийн идэвхгүй байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, ур чадварын зөрүү зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай.
Азийн хөгжлийн банктай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хэрэгжүүлж буй бодлогоо шинэчлэх зорилгоор;
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгааны ажлын хүрээнд төслийн багийнхан уулзлаа. Энэ үеэр судалгааны явц, эхний шатны үр дүн, цаашид анхаарах чиглэлийн ярилцан дараагийн алхмуудаа тодорхойллоо.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгаа нь Монгол Улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийг илүү үр дүнтэй, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар шинэчлэх, суурь мэдээлэл цуглуулах, зөвлөмж боловсруулахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: