Үйл явдал2 мин унших
Азийн сангийн төсөл, хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Кейнингтэй уулзлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Монгол Улс Азийн сантай олон жилийн турш хүн ам, нийгмийн хамгааллын чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.
Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, хүн амын насжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газраас нийгмийн даатгал, халамж, гэр бүлийн хөгжил, ахмад настны хамгааллын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Азийн сантай дараах чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэн ярилцлаа.
1. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа, үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан цалингүй асаргааны хөдөлмөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж байна.
Иймээс асархуйн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, мэргэжлийн асаргааны ажилтан бэлтгэх, цалингүй асаргааны хөдөлмөрийг бодлого, төлөвлөлтөд тусгах чиглэлээр хамтран ажиллах
2. Бид амьжиргаа багатай өрхийн гишүүдийг чадавхжуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн зэрэгцээ хүүхдийн боловсрол, хөгжилд түлхүү анхаарч байна.
Энэ хүрээнд Азийн сангийн “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээг өргөжүүлж, асрамжийн байгууллага, гэр хороолол болон орон нутгийн эмзэг өрхийн хүүхдүүдэд хүргэх, дижитал номын сан болон номын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах
3. Хүйтний улиралд бага орлоготой, гэр хорооллын өрхүүдэд түлшний зардал санхүүгийн дарамт болдог.
Иймээс “Нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжилт” хөтөлбөрийн хүрээнд эмзэг өрхүүдийг оновчтой тодорхойлж, зорилтот бүлэгт хүргэх чиглэлээр хамтран ажиллах
4. Бид хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг шинэчилсэн бөгөөд, орон нутагт хороод ажиллаж байна. Цаашид тус хороодын гишүүдийг чадавхжуулах сургалт, ментор хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах
5. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагч болон хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын хиймэл оюун ухаан ашиглах чадавхыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнд хамтран ажиллах тус тус саналыг дэвшүүлэв.
Азийн сангийн төсөл, хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Кейнинг саналуудыг анхааралтай сонсоод Монгол Улсад ажиллаж байсан туршлагатай гэдгээ онцлоод өөрийн зүгээс дээрх саналуудыг ажил хэрэг болгох тал дээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.