Энэ бүхний үр дүнд манай энхийг сахиулагчдын нэр хүнд, дадлага сургалт, сахилга бат, үүрэг гүйцэтгэх чадавх улам нэмэгдэж, өнөөдөр МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ЦЭРЭГ хэмээх нэр хүндийг алдаршууллаа.
Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа энхийг сахиулагчдынхаа дурсгалын цогцолборт өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Монголын бахархал, дэлхийн баатрууд үе үеийн энхийг сахиулагчид болон тэдний үйл хэргийг өнөөдөр ч үргэлжлүүлж яваа Эрхэм генерал, офицер, ахлагч, хилийн чанадад энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй нийт цэргийн алба хаагчдадаа Олон Улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг дэвшүүлж, Та бүгдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Даян дэлхий амгалан байж, Монгол цэргийн, түүний дотор цэнхэр дуулгат энхийг сахиулагчдын маань золбоо хийморь үеийн үед мандан бадрах болтугай.
Эх сурвалж: