Энэ жилийн нэг онцлог нь эх үрийн хагацал үзсэн олон ээж элгээ дэвтээж “Алдарт эх”-ийн одонгоо нөхөн авсан явдал байв. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар зарлигаар батлагдсан журмын 2.3.2-т эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг тооцдог болсон нь олон гэр бүлд сэтгэлийн дэм, гомдлын тайлал болсон журмын шинэчлэл боллоо.
Эх сурвалж: