Үйл явдал1 мин унших
"Бид Эрдэнэтийнхэн - 2026” спортын наадам эхэллээ

Эрин зууны бахархал Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй үе үеийн төгсөгчдийн спортын их наадам өнөөдөр төрөлх хотод минь зохион байгуулагдаж байна.

Эрдэнэт хотын Нутгийн зөвлөл, төгсөгчдийн холбооны санаачилгаар гурван жилийн өмнөөс уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус тэмцээнд энэ жил 1984–2004 оны нийт 18 төгсөлтийн 1000 гаруй тамирчид хуран цуглаж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.



Миний бие наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн түүхийг хамтдаа бичилцэж, өдгөө улс орныхоо өнцөг булан бүрт түүчээлэн зүтгэж буй нийт төгсөгчид, баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүслээ.
Төгсөгчид маань сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартс гэсэн спортын 5 төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөх юм. Олон жилийн дараа анги хамт олон, үе үеийн найз нөхдөөрөө нэгдэн, эв нэгдлийн дор цугларсан тамирчдын халуун уур амьсгал, эрч хүчээр Эрдэнэт хот минь амьсгалж байна.
Үе үеийн төгсөгчид, Эрдэнэтийнхэндээ спортын өндөр амжилт хүсье! Спортоор дамжсан нөхөрлөл улам батжих болтугай!


