Тэгвэл өнөөдөр “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г нэг талаас “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, нөгөө талаас “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-ийн охин компани болох “Улаанбаатар Энержи” ХХК хооронд үзэглэлээ.
Эрчим хүч хуримтлуурын станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллалаа. Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх боломж бүрдсэн. Тус станц 2025 оны 05 дугаар сарын 28-ны байдлаар төвийн бүсийн нэгдсэн системд 29,744 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байгаа юм.
Эх сурвалж: