Орон сууцжуулах хөтөлбөрүүд
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн баталсан "Улсын бүртгэлийн эх нотлох баримтын архивын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хүрээнд УБЕГ-ын албан хаагчдад зориулсан орон сууц болон архивын зориулалттай барилгын шав тавих ёслол боллоо.
Албан хаагчдад зориулсан орон сууц нь 2 блок, 16 давхар, 15,660 м.кв талбайг хамарсан бол архивын зориулалттай барилга нь 1,500 м.кв талбайтай, хоёр давхар байхаар төлөвлөгдсөн. Архивын болон орон сууцны барилгыг 2026 оны 4-р улиралд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр барилгын ажлыг эхлүүлээд байна.