Байр суурь2 мин унших
Ж.Галбадрах: Ипотекийн зээлийн зорилтот бүлгийг тодорхой болгож, багш, эмч нар, ахмадуудаа бодлогоор дэмжих үү?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.07.03/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Монголбанкны оролцооны асуудлыгтодорхой болгох, өөрөөр хэлбэл 2017 оноос хойш ипотекийг төв банкнаас гаргах бодлогыг буцаах эрсдэл ч гэдэг юм уу хэмжээ, хугацаа дуусгавар болгох гэх зүйлсийг хатуу тогтоох шаардлагатай. Мөн МИК-тэй чиг үүргийн давхардал, зааг ялгаа ямар байгааг институц хоорондынх нь талаас нь хуульд тусгах хэрэгтэй.
Зохистой хяналтын хараат бус байдал 22.3.1 22.3.4 дээр Монголбанкны хязгаарлалт тогтоох эрхийг ЗГ-ын бодлогод захируулсныг зөөлрүүлж, зорилтот бүлгийг нарийн тодорхойлохыг хэлэлцүүлгийн явцад анхаарах ёстой харагдаж байна. Монголбанк 5 жилийн турш төрөлжсөн банкны бондыг худалдаж авах нь. 2017 онд ОУВС-тай тохирсон Ипотекийн санхүүжилтийг төв банкнаас ЗГ-т шилжүүлэх бодлоготой хэрхэн нийцэж байгаа эсэх асуудал бий. Бидний судалснаар Монголбанкны хүлээж болзошгүй 1,8 их наяд төгрөгийн алдагдлыг эцэстээ хэн хариуцах вэ гэсэн асуулт байна.
Мөн түүнчлэн зорилтот бүлгийг тодорхойлоогүй байгаа. Орлогын босго эсвэл анхны байр ч гэдэг юм уу. Бидэнд өмнөх туршлагаас авах ёстой сургамжууд бий. 60 орчим хувь буюу дунджаас дээш орлоготой хүмүүс ипотекийн зээлийг авчихаад жинхэнэ очих ёстой зорилтот бүлгийн хүмүүст хүрдэггүй гэх мэт сургамж байна.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн сургамжаас ямар дархлааг уг хуульд суулгасан бэ? Бусад 19.5 19.6 21.1 дээрх заалтууд нь мандатын гажуудлыг үүсгэх шалтаг болохгүй юу?
Тэгээд зорилтот бүлэгт багш, эмч нар, ахмадуудыг бодлогоор дэмжих үндэслэл бүхий заалтууд туссан уу?